Тендерийн шалгуур үзүүлэлт, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үндэслэл

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар

Нийтлэсэн огноо: 2018 оны 03 сарын 20


Тендер шалгаруулалтын нэр: Бичиг хэргийн материал нийлүүлэх

Тендерт оролцохыг сонирхогчид тавьсан шалгуур үзүүлэлт: Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт, сүүлийн 2 жилийн туршлагын мэдээлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүд. Тендерийн баримт бичгийг дараах хаягаас үзэх боломжтой. https://tender.gov.mn/mn/invitation/detail/1519216773758

Шалгараагүй талаарх үндэслэл, шалтгаан:

Багц – 1. Бичгийн цаас. Цахим тендерт 1 компани оролцсон. Материалд үнэлгээ хийж үзэхэд оролцсон компанийн тендер шаардлагад нийцээгүй тул ирүүлсэн тендерээс татгалзаж харьцуулалтын тендер амжилтгүй болсон.

Багц – 2. Принтерийн хор. Цахим тендерт компани оролцоогүй тул харьцуулалтын тендер амжилтгүй болсон.

Багц – 3. Каноны хор. Цахим тендерт компани оролцоогүй тул харьцуулалтын тендер амжилтгүй болсон.

Багц – 4. Бичиг хэргийн бусад хэрэгсэл. Цахим тендерт 2 компани оролцсон. Материалд үнэлгээ хийж үзэхэд оролцсон компанийн тендер шаардлагад нийцээгүй тул ирүүлсэн тендерээс татгалзаж харьцуулалтын тендер амжилтгүй болсон.

Багц – 5. Албан бланк. Цахим тендерт 3 компани оролцсон. Материалд үнэлгээ хийж 2 компани шаардлагад нийцээгүй тул ирүүлсэн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн 1 компанийн үнийн санал төсөвт өртөгт багтаж байсан тул гэрээ байгуулах эрх олгосон.


САНГИЙН ЯАМ © 2024 он