Тендерийн шалгуур үзүүлэлт, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үндэслэл

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар

Нийтлэсэн огноо: 2018 оны 04 сарын 24


Тендер шалгаруулалтын нэр: Замын-Үүд хилийн боомтын зорчигч тээврийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилга байгууламж, тохижилт, инженерийн дэд бүтэц, зам талбайн өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг төслийг боловсруулах

Тендерт оролцохыг сонирхогчид тавьсан шалгуур үзүүлэлт: Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байх /нотариатаар гэрчлүүлсэн/, ажлын байрны нөхцөл /үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эсвэл түрээсийн гэрээ/, тоног төхөөрөмж, програм хангамж, багаж техник хэрэгсэл, дотоодын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөр дээр ижил төстэй гүйцэтгэсэн ажлын туршлага /захиалагчийн тодорхойлолт, гэрээ, гэрээ дүгнэсэн акт/, гадны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөр дээр ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлага /5-аас доошгүй, гэрээ хамт ирүүлэх/, зөвлөхийн үйлчилгээ үзүүлсэн төсөл, ажлын тоо, туршлага 5-аас доошгүй байх, ижил төстэй гадаадын байгууллага, зөвлөх инженертэй хамтарч ажиллаж байсан туршлага /хамтарч ажилласан гэрээ/, зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэх голлох мэргэжилтнүүдийн чадвар, ажил гүйцэтгэх хугацаааны график төлөвлөгөө зэрэг тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүд.

Шалгараагүй талаарх үндэслэл, шалтгаан: Тендерт 3 оролцогч оролцсон. Хосолмол үнэлгээний аргаар дээрх шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлэхэд 2 оролцогч техникийн саналын авбал зохих доод оноог хангаагүй тул шалгараагүй болно.


САНГИЙН ЯАМ © 2024 он