Тендерийн урилга

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар

Нийтлэсэн огноо: 2017 оны 08 сарын 28


Сангийн яам нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Яамны гадна орчмын явган хүний эко зам, талбайн засварын ажил–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2017.09.05-ны 10 цаг 00 минут-аас өмнө Монгол улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж, Засгийн газрын II байр, Д корпус, 713 тоот, 267246 хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017.09.05-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сангийн яам, Засгийн газрын 2-р байр Д корпус, С.Данзангийн гудамж, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар (713 тоот, 51-267246)


САНГИЙН ЯАМ © 2024 он