ТЕНДЕРИЙН УРИЛГА

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар - Б.Баттөр

Нийтлэсэн огноо: 2018 оны 04 сарын 13


Огноо: 2018.04.13

Тендер шалгаруулалтын нэр: Оракл өгөгдлийн сан болон Оракл линукс үйлдлийн системийн техникийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний жилийн эрх

Тендер шалгаруулалтын дугаар: СЯ/201802051                          

Сангийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос ”Багц 1: “Оракл өгөгдлийн сан үйлчилгээний жилийн эрх”, “Багц 2: Оракл линукс үйлдлийн системийн техникийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний жилийн эрх” тус тус нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000.0 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Төрийн сан : Сангийн яам 100900011001

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2015-2017 онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015-2017 оны санхүүгийн тайлан, балансыг аудитийн дүгнэлтийн хамт ирүүлэх
  • Тендерийн баримт бичигт заасан бусад шаардагатай материалуудыг ирүүлэх.

Тендерийн хамт санал болгож үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 10 цаг 00 минут–аас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны  өдрийн, 10 цаг 30 минут нээнэ.

       Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

       Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сангийн яамны

Төрийн захиргааны удирдлагын  газрын

Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Баттөр

Өрөөний дугаар:211 Утас:71001111, 99951195


САНГИЙН ЯАМ © 2024 он