ТЕНДЕРИЙН УРИЛГА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 07 сарын 08


ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо: 2019 оны 6 дугаар сарын 28

Зээлийн дугаар ба нэр Зээл № 3387-МОН: Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл

Гэрээний дугаар ба нэр: Барилгын ажил 2: Сүхбаатар хилийн боомтын Нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажил

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2019 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 11:00 цаг

 

1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.

2. Монгол улсын Сангийн яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Сүхбаатар хилийн боомтын Нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын (цаашид “ажил” гэх) ажлыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

3. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.

4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

  • Барилга угсралтын чиглэлээр 5-аас доошгүй жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, хамгийн багадаа 5-аас доошгүй давхар барилга байгууламжийг барьсан туршлагатай байх;  
  • Сүүлийн 3 жилд /2016, 2017, 2018/ хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 3,000,000,000 (Гурван тэрбум ) төгрөг байх;
  • Сүүлийн 3 жилд /2016, 2017, 2018/ амжилттай гүйцэтгэж дууссан бөгөөд санал болгож буй ажилтай ижил төстэй хоёроос доошгүй гэрээт ажилд оролцсон байх бөгөөд аль нэг гэрээт ажлын үнэлгээ нь 2,700,000,000 (Хоёр тэрбум долоон зуун сая) төгрөгөөс доошгүй байх;
  • Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлүүдтэй байх. Үүнд: БА-3.1 эсхүл хуучнаар: 2.1.3; БА-3.3 эсхүл хуучнаар: 2.2.3;  БА-3.4 эсхүл хуучнаар: 2.2.4; БА-6.1; БА-6.2 эсхүл хуучнаар: 2.2.1; БА-6.3, БА-6.4 эсхүл хуучнаар: 2.2.2.  

5. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Ч.Золбаяр

Худалдан авалтын мэргэжилтэн

Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл

Бодь Цамхаг ХХК-ийн байр 903 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар 15160

Утас: 976-75553387

Цахим шуудан: procurement.ribs@gmail.com

6. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

  • Барилгын ажил 2: Сүхбаатар хилийн боомтын Нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажлын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээр хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дансанд 150,000.0 /Нэг зуун тавин мянган төгрөг/-тэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг дараах дансанд төлнө:

Хүлээн авагчийн банк: Төрийн сан

Дансны дугаар: 100900011808

Дансны нэр: Хилийн үйлчилгээг СБНТөсөл

7. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендер хүчинтэй байх хугацаа нь тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 120 хоног байна. Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх эцсийн хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Энэхүү тендерийн хувд тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш дуусахаар ирүүлнэ. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.

 


САНГИЙН ЯАМ © 2024 он