Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2020 оны 03 сарын 13

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр
Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 11/190 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл 27.1.2 дахь заалт, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 2.1-д заасныг үндэслэн:
А/ Хөгжлийн санхүүжилтийн газрын Хоёр талт эх үүсвэрээр санхүүжиж буй зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг хариуцсан мэргэжилтний;
Б/Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний;
В/Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтсийн Сүлжээ, үйлдлийн болон удирдлагын систем хариуцсан мэргэжилтнийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.
Нэг.Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ:
- Монгол Улсын иргэн байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.
Хоёр. албан тушаалд тавигдах тусгай шаардлага /энд дарж зөвлөмжтэй танилцана уу/
А/ Хөгжлийн санхүүжилтийн газрын Хоёр талт эх үүсвэрээр санхүүжиж буй зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг хариуцсан мэргэжилтний;
Ангилал зэрэглэл |
|
|
Боловсрол |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. |
|
Мэргэжил |
Санхүү /0412/, эдийн засаг /0311/, олон улсын харилцаа /0312/, бизнесийн удирдлага /0413/ |
|
Мэргэшил |
Төрийн албаны мэргэшүүлэх богино болон дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх |
|
Туршлага |
Төрийн албанд 4 жил, үүнээс яамны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч тэдгээртэй адилтгах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. |
|
Ур чадвар |
Дүн шинжилгээ хийх |
|
Асуудал шийдвэрлэх |
|
|
Багаар ажиллах |
|
|
Бусад
|
|
Б/ Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний;
Ангилал зэрэглэл |
|
|
Боловсрол |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
Мэргэжил |
Санхүү /0412/, Эдийн засаг /0311/, Нягтлан бодох бүртгэл /0411/, Эрх зүй /0421/, Инженер /071/ |
|
Мэргэшил |
Төрийн албанд мэргэшүүлэх богино болон дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх. |
|
Туршлага |
Төрийн албанд 4 жил, үүнээс яамны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч тэдгээртэй адилтгах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. |
|
Ур чадвар |
Дүн шинжилгээ хийх |
|
Асуудал шийдвэрлэх |
|
|
Багаар ажиллах |
|
|
Бусад
|
|
В/ Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтсийн Сүлжээ, үйлдлийн болон удирдлагын систем хариуцсан мэргэжилтний;
Ангилал зэрэглэл |
|
|
Боловсрол |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
Мэргэжил |
Компьютерын сүлжээ /061201/, сүлжээний технологи /061903/ |
|
Мэргэшил |
Төрийн албаны мэргэшүүлэх богино болон дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн бол давуу тал болно. |
|
Туршлага |
Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх. |
|
Ур чадвар |
Дүн шинжилгээ хийх |
|
Асуудал шийдвэрлэх |
|
|
Багаар ажиллах |
|
|
Бусад
|
|
Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
Уг ажлын байрны сонгон шалгаруулалтад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т /төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас/ заасны дагуу нөхнө.
- Төрийн албан хаагчийн анкет;
- Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
- Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/;
- Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу туслах түшмэлийн ангилалд ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” тэмдэг даруулж хавсаргах/;
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
- 2017 - 2019 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас /холбогдох байгууллагаас авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” тэмдэг даруулж хавсаргах/;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.
Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын II байр, Д корпус, Сангийн яамны 7 давхарт 713 тоотод 2020 оны 2 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авна.
Бүртгүүлэхээр ирсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгана.
Холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.
Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь
Сонгон шалгаруулалтыг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)
- Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
- Дүн шинжилгээ хийх чадвар
- Асуудал шийдвэрлэх чадвар;
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;
- Багаар ажиллах чадвар;
- Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.
Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтад орох иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
САНГИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ
Холбоо барих утас: 51-267304