САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДОТООД АУДИТ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ДАРГЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 10 сарын 21


Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 1.3.1, 2.1-д заасны дагуу Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний  хэлтсийн даргыг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд ил тод мэдээлж, сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгууллаа.

Нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгээр өндөр оноо авсан Д.Дэгдийг тухайн албан тушаалд нь томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлсэн байна.


САНГИЙН ЯАМ © 2024 он