Гадаад зээл, тусламжийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулахаар сургалтуудыг үе шаттай зохион байгуулсаар байна

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 03 сарын 06


Сангийн яам ODAMIS-оос PIMIS системд бүрэн шилжилт,  Төслүүдийн Хяналт-шинжилгээ, үнэлгээг цахимаар хийх сургалт зохион байгууллаа. 

Сангийн яам 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Түшээ танхимд “ODAMIS–PIMIS системд шилжих, төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээг цахим системээр хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад яамдын гадаад зээл, тусламжийн төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээ (ХШҮ) хариуцсан болон төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд оролцов.



Энэхүү сургалт нь Сангийн яамнаас хэрэгжүүлж буй цахим шилжилт, төслийн удирдлагын шинэчлэлийн бодлогын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд ODAMIS системээс PIMIS систем рүү үе шаттайгаар бүрэн шилжих ажлын чухал хэсэг юм. Шилжилт нь зөвхөн мэдээллийн сан шинэчлэх бус, төслийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээг нэгдсэн, ил тод, бодит мэдээлэлд суурилсан тогтолцоонд шилжүүлэх цогц шинэчлэл юм.

Мөн 2026 оны 03 дугаар 06-ны өдөр "Гадаад зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагааг PIMIS системд шилжүүлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад төсөл хэрэгжүүлэгч байгууллага, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж болон бусад хүмүүнлэгийн болон техникийн тусламжийн төсөл хэрэгжүүлж буй агентлаг, байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.



САНГИЙН ЯАМ © 2026 он