“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 10 сарын 02


Сангийн яамны Ёс зүйн зөвлөлөөс яамны ажилтан, албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх 2020 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Маргаан шалгах газрын ахлах шинжээч Г.Нансалмаа, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх доктор Д.Дэмчигсүрэн нарыг урьж, яамны албан хаагчдад “Төрийн албан хаагчийн баримтлах ёс зүй, хариуцлага” сэдвээр 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад яамны нийт албан хаагчдын 85 хувь нь оролцов.

Төрийн албаны зөвлөлийн Маргаан шалгах газрын ахлах шинжээч Г.Нансалмаа төрийн албаны ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, баримталж буй зарчмын талаар болон 2020 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан “Төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн”-ий үр дүнгийн талаар тодорхой танилцуулга хийж, цаашид анхаарах асуудлуудыг  дүгнэж хэлэв.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн Стратегийн төлөвлөлт, бодлогын зөвлөх, доктор Д.Дэмчигсүрэн төрийн албаны шинэтгэл, түүний үзэл санаа, зорилго, төрийн албаны ёс зүйн зөрчлүүд, төрийн албаны ёс зүй, анхаарах асуудлуудын талаар сонирхолтой лекц хийлээ.

Мөн Төрийн албаны зөвлөлөөс эрхлэн гаргасан “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн эмхэтгэлийн тусгай дугаарыг албан хаагчдад тарааж танилцуулав.

САНГИЙН ЯАМНЫ ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ


САНГИЙН ЯАМ © 2024 он