Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар
Нийтлэсэн огноо: 2020 оны 05 сарын 15

Сангийн яамны төрийн захиргааны алба эрхлэх болзол, шаардлага хангасан албан хаагчид “Төрийн албан хаагч”-ийн тангаргаа өргөлөө.
Г.Гүндалай, Э.Энхчимэг, Б.Амаржаргал, Э.Билгүүн нар төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав.
Ёслолын үйл ажиллагааны үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт төрийн албаны тангараг өргөсөн ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүсээд туршлагатай сайхан хамт олноосоо их зүйлийг сурч, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ.