САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР, АНУ-ЫН ЭЛЧИН САЙД МАЙКЛ С.КЛЕЧЕСКИ НАР АНУ-ЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ (USAID)-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИХ “БЭСТ”  ХӨТӨЛБӨРИЙГ АЛБАН ЁСООР НЭЭЖ, ХОНХ ЦОХИВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 03 сарын 05


Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески нар АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн 15 сая ам.долларийн буцалтгүй тусламжаар 2024 он хүртэл хэрэгжих “Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” БЭСТ хөтөлбөрийг албан ёсоор нээж, хонх цохилоо.

Уг хөтөлбөр нь хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан “Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хурдасгах стратегийн зорилтот буцалтгүй тусламжийн гэрээ”-ний хүрээнд Монгол улсын жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, ил тод сайн засаглалыг бий болгох замаар эдийн засгийг солонгоруулах зорилготой бөгөөд Улаанбаатар хот болон нэр бүхий 12 аймагт (Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий) тус тус хэрэгжих юм.


САНГИЙН ЯАМ © 2024 он