Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар - Санхүүгийн бодлогын газар
Нийтлэсэн огноо: 2023 оны 12 сарын 25

Дипломат харилцаа тогтоосон он: 1987.01.27
Харилцааны түвшин: Стратегийн түншлэл
Хоёр улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны механизм:
Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хооронд 1999 оноос хойш жил бүр улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж ирсэн бөгөөд XVI зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулсан.
Хоёр улсын хооронд БХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт, Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт, Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны хуралдаан зэрэг бусад салбар, байгууллага хоорондын байнгын хамтын ажиллагааны механизмууд байна.
Хамтын ажиллагааны хэлэлцээр:
- Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1990)
- Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын Худалдааны харилцааны Хэлэлцээр (1991)
- Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн болон бусад тусламжийн асуудлаарх хэлэлцээр (1992)
- Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, АНУ хоорондын гэрээ (1994)
- Стратегийн зорилтот тусламжийн гэрээ (2004)
- Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хоорондын Ерөнхий хэлэлцээр (2007)
- Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хоорондын Хоёр дахь компакт гэрээ (2018)
- Хөгжлийн зорилтот тусламжийн гэрээ (2023)
Харилцагч талууд:
- АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам
- АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг
- АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорац
- Мянганы сорилтын корпорац
- Азийн сан
Нийт олгосон тусламжийн хэмжээ:
750 сая ам.доллар
Хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээлэл:
1991 оноос хойш буцалтгүй тусламжийн хүрээнд олон салбарт төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
Хамтын ажиллагааны гол салбарууд:
- Эдийн засгийн өсөлт
- Ардчилал ба сайн засаглал
- Онцгой байдал, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх
- Байгаль орчин
- Эрүүл мэнд
- Эрчим хүч
- Бусад