МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2023 оны 12 сарын 25


Элссэн огноо: 1991.02.14

Зээлжих тусгай эрхийн хэмжээ: Стратегийн түншлэл

Саналын эрх: 2,182 буюу 0.044%


Хамтын ажиллагааны хүрээ:

ОУВС-аас дараах 3 чиглэлээр улс орнуудтай хамтран ажилладаг:

  1. Эдийн засгийн хяналт, тандалт буюу тус сангийн Дүрмийн IV заалтын хүрээн дэх зөвлөлдөх уулзалт
  2. Техник туслалцаа
  3. Хөтөлбөрийн санхүүжилт

Дүрмийн IV заалтын зөвлөлдөх уулзалт:

Тус сангийн дүрмийн IV заалтын хүрээнд, улс орнуудыг хариуцсан ажлын хэсгүүд жил бүр тухайн улсад хүрэлцэн ирж Засгийн газар, Төв банк, болон бусад холбогдох байгууллагуудтай уулзан эдийн засаг, санхүү, төсвийн салбаруудад үнэлгээ дүгнэлт хийж, ирээдүйд үүсэж болох эрсдэлүүдийг хянан тодорхойлж зөвлөлддөг.

Монгол Улсын хувьд 2023 оны 6 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд тус зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулсан бөгөөд ажлын хэсгийн тайланг хэвлүүлээд байна.


Техникийн туслалцаа:

Монгол Улс ОУВС-ийн Казахстан дахь бүсийн техник туслалцааны төв (CCAMTAC), Сингапур дахь техник туслалцааны төв зэрэг байгууллагуудаас зохион байгуулдаг албан хаагчдын чадавх бэхжүүлэх сургалтуудад хамрагддаг. 

Түүнчлэн, валютын сангийн төсвийн газар болон бусад холбогдох газруудаас Монгол Улсад жил бүр тогтмол техник туслалцааны төслүүд хэрэгжүүлж байна.


Нийт олгосон тусламжийн хэмжээ:

750 сая ам.доллар


Хөтөлбөрийн санхүүжилт:

Стэнд-бай хөтөлбөр (1991-1992)

ЭСАФ I хөтөлбөр (1993-1996)

ЭСАФ II хөтөлбөр (1997-2001)

Ядуурлыг бууруулах,өсөлтийг хангах хөтөлбөр (2001-2005)

Стэнд-бай хөтөлбөр (2009-2010)

Өргөтгөсөн Санхүүжилтийн хөтөлбөр (2017-2020)


САНГИЙН ЯАМ © 2024 он