МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2023 оны 12 сарын 26


Дипломат харилцаа: 1974.01.31

Түншлэлийн харилцаа: Иж бүрэн түншлэл - 2008


Хөгжлийн хамтын ажиллагааны механизм:

  • Төрийн дээд хэмжээний айлчлал,
  • Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ

Хамтын ажиллагааны хэлэлцээр:

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр -1992 он


Харилцагч талууд:

  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам
  • ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам
  • Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /буюу GIZ/
  • Германы Сэргээн босголтын зээлийн банк /KfW/

Хөгжлийн албан ёсны тусламжийн хэлбэр:

Буцалтгүй тусламж 

  • “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл БОЯБ ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь” II үе
  • Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга-II
  • Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт Эдийн Засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах –III

Хамтын ажиллагааны гол салбарууд:

  • Эрчим хүчний үр ашиг
  • Биологийн олон янз байдлыг хамгаалах
  • Ашигт малтмалын тогтвортой менежмент

Нийт олгосон тусламжийн хэмжээ:

1990 оноос хойш ХБНГУ нь Монгол Улсад 390 сая орчим еврогийн хөгжлийн тусламж олгоод байна. Үүнээс 200 сая орчим евро нь буцалтгүй тусламж юм. Түүнчлэн, тус улсын KfW банкны санхүүжилтээр нийт 26 төсөл 212.0 сая ам.доллартой тэнцэх төсөвт өртгөөр хэрэгжиж байна.


САНГИЙН ЯАМ © 2024 он