МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2023 оны 12 сарын 26


Дипломат харилцаа: 1989.08.01

Хөгжлийн хамтын ажиллагааны механизм: Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хороо

Хамтын ажиллагааны хэлэлцээр: Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээр


Байгуулсан гэрээ, хэлэлцээр:

  • 1993 онд “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”;
  • 1995 онд “Сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн худалдаалах тухай хэлэлцээр”;
  • 1997 онд “Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах    Ерөнхий хэлэлцээр”;
  • 2000 онд “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүн”-ээр элссэн;
  • 2009 онд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”;
  • 2013 онд “Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан, (2017 оны 11 дүгээр сарын 2-ноос хүчин төгөлдөр болсон);
  • 2013 онд “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төслийн санхүүжилтийн гэрээ;
  • 2015 онд Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх Олон жилийн баримжаалсан хөтөлбөрийг эхлүүлэх тухай Санамж бичиг;
  • 2017 онд “Европын холбооны төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах, түүний эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо болон Европын Атомын эрчим хүчний нийгэмлэг хоорондын хэлэлцээр”;
  • 2020 онд “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Түншлэгч орны татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”;
  • 2020 онд “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг” санхүүжилтийн хэлэлцээр. 1993 онд “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”;
  • 1995 онд “Сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн худалдаалах тухай хэлэлцээр”;
  • 1997 онд “Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах    Ерөнхий хэлэлцээр”;
  • 2000 онд “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүн”-ээр элссэн;
  • 2009 онд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”;
  • 2013 онд “Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан, (2017 оны 11 дүгээр сарын 2-ноос хүчин төгөлдөр болсон);
  • 2013 онд “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төслийн санхүүжилтийн гэрээ;
  • 2015 онд Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх Олон жилийн баримжаалсан хөтөлбөрийг эхлүүлэх тухай Санамж бичиг;
  • 2017 онд “Европын холбооны төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах, түүний эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо болон Европын Атомын эрчим хүчний нийгэмлэг хоорондын хэлэлцээр”;
  • 2020 онд “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Түншлэгч орны татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”;
  • 2020 онд “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг” санхүүжилтийн хэлэлцээр.

Нийт олгосон тусламжийн хэмжээ:

ЕХ-ны буцалтгүй тусламжаар 1993 оноос хойш нийт 170 гаруй техникийн туслалцааны төсөл хэрэгжсэн бөгөөд 200 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан тооцоог гаргав.

 


САНГИЙН ЯАМ © 2024 он