МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2023 оны 12 сарын 26


УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА

Дипломат харилцаа: 1949.10.16-ны өдөр 

Түншлэлийн харилцаа: Иж бүрэн стратегийн түншлэл

Стратегийн зорилт:

1. Монголын талаас: "Талын зам" үндэсний хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа 2050

2. Хятадын талаас: "Бүс ба зам" санаачилга, "Даян дэлхийн санаачилга", "Хоёр алхам" хөгжлийн стратегийн зорилт


Засгийн газрын комиссын хуралдаан:  Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс Засгийн газзар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан. Хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулдаг. 

Хөгжлийн хамтын ажиллагааны механизм: Төрийн дээд айлчлал

Харилцагч талууд:

  • Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам
  • БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
  • БНХАУ-ын Худалдааны яам
  • БНХАУ-ын ЭКСИМ банк

Хамтын ажиллагааны голлох салбарууд: 

  • Худалдаа,
  • Хөрөнгө оруулалт,
  • Санхүү,
  • Эрдэс баялаг,
  • Эрчим хүч,
  • Дэд бүтэц,
  • Ногоон хөгжил.

Хөгжлийн албан ёсны тусламжийн төрөл: 

  • Хөнгөлөлттэй зээл
  • Буцалтгүй тусламж

 


ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Нийт зээлийн дүн: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2023 оны байдлаар нийт 1.1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон.

Нийт буцалтгүй тусламжийн дүн: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 1991-2017 оны хооронд нийт 3.2 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгоод байна. /2017 онд шинэ 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор амласан/ 


ТУС УЛСЫН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИЖ БУЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛҮҮД

Төслийн нэр Төлөв Эхлэх Дуусах
Дэд бүтэц төсөл-Туул, Сэлбэ голын орчныг сайжруулах дэд бүтцийг хөгжүүлэх төсөл Хэлэлцээрт 2023 2025
Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэл хийх төсөл Хэлэлцээрт 2022 -
Өрсөлдлөх чадвартай дээд боловсрол төсөл Хэлэлцээрт 2023 2025
Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж талбайг камержуулах төсөл Хэлэлцээрт 2023 2025
Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл Хэлэлцээрт 2020 2025
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл Шилжих 2020 2025
Дэд бүтэц төсөл-Нүхэн гарц төсөл Шилжих 2021 2025
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц Шилжих 2021 2028
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9км авто зам барих төсөл Дуусах 2019 2023
Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 67км автозам барих төсөл Дуусах 2019 2023

ТУС УЛСЫН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИЖ БУЙ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ТӨСЛҮҮД

Төслийн нэр Төлөв Эхлэх Дуусах
Үндэсний урлагийн их театрын барилга барих төсөл Шинэ 2024 2026
Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих төсөл Шинэ 2024 2027
Монгол Улсын Боомтын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмжийн төсөл Шинэ 2022 2025
Хилийн боомтын дэд бүтцийн төсөл Шилжих 2019 2024
1008 айлын түр суурьшуулах орон сууцын төсөл Шилжих 2019 2024
Буянт-Ухаа спортын ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх төсөл Дуусах 2019 2023
Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах төсөл Хэлэлцээрт 2024 -

 

САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ГАЗАР

ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

2023 ОН


САНГИЙН ЯАМ © 2024 он