ДЭЛХИЙН БАНК

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2023 оны 12 сарын 26


Элссэн огноо: 1991.02.14

Хамтын ажиллагааны хэлэлцээр: Түншлэлийн стратегийн хүрээ 2021-2025 (Country Partnership Strategy) -ний хүрээнд дараах үндсэн 3 чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үүнд: 

1. Эдийн засгийн засаглалыг бэхжүүлэх   

  • Төсвийн удирдлага болон институтийг бэхжүүлэх 
  • Санхүүгийн салбарын тогтвортой байдал, засаглалыг сайжруулах  
  • Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд төрийн үйл ажиллагааны үр ашиг, хариуцлагыг нэмэгдүүлэх  

2. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, чанартай ажлын байр бий болгох  

  • Бизнесийн орчныг сайжруулах
  • Тогтвортой уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих 
  • Уул уурхайн бус салбар дахь бүтээмжийг нэмэгдүүлэх 
  • Тогтвортой дэд бүтцээр дамжуулан холболтыг сайжруулах

3. Амьдралын чанарыг сайжруулах

  • Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, бэлэн байдлыг сайжруулах
  • Боловсролын чанарыг сайжруулах
  • Нийгмийн хамгааллын тогтолцооны үр ашиг, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, 
  • Хотын төвүүдийн амьдрах орчныг сайжруулах

Харилцагч талууд:

1Олон улсын хөгжлийн ассоциаци (International Development Association) - Дэлхийн банк группийн гишүүн байгууллагын нэг бөгөөд хөгжиж буй орнуудад нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгодог. 

2. Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (International bank for reconstruction and development) - Дэлхийн банк группийн гишүүн байгууллагын нэг бөгөөд хөгжиж буй орнуудад Дэлхийн банкны арилжааны нөхцөлтэй зээл, хөнгөлөлтэй зээл олгож баталгаа гаргадаг. 

3. Олон улсын санхүүгийн корпорац (International Finance Corporation – IFC, ОУСК) - Дэлхийн банк группийн гишүүн байгууллагын нэг бөгөөд хөгжиж буй орны хувийн хэвшилд хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн зөвлөгөө өгөх замаар тухайн орны хувийн хэвшлийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. Олон улсын санхүүгийн корпорац  (IFC) нь өөрийн хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний хэрэгслийг ашиглан Монгол Улсад хувийн хэвшил дэх санхүүгийн хүртээмжтэй байдлын сайжруулж улмаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх (ялангуяа ногоон санхүүжилт, ЖДҮ ба эмэгтэйчүүдийн өмчит ЖДҮ-ийн чиглэлээр), хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгальд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг орно. 

4. Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага (Multilateral Investment Guarantee Agency – MIGA, ОТХОББ) - Дэлхийн банк группийн гишүүн байгууллага ба хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтад баталгаа гаргах замаар тухайн орны хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах зорилготой юм.  

5. Хөрөнгө оруулалтын талаарх маргааныг шийдвэрлэх олон улсын төв (International Centre for Settlement of Investment Disputes, ХОМШОУТ) - Маргаан шийдвэрлэх зорилго бүхий  Хөрөнгө оруулалтын талаарх маргааныг шийдвэрлэх олон улсын төв юм. 

2023 онд хэрэгжиж буй төслүүдийн мэдээлэл:

Төслийн нэр

Хэрэгжих хугацаа

1.

Ухаалаг засаг төсөл

2015-2022

2.

Тогтвортой амжиргаа 3 төсөл

2015-2023

3.

Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн нэмэлт санхүүжилтийн төсөл

2019-2023

4.

Цахим эрүүл мэнд төсөл

2015-2022

 

5.

Экспортыг дэмжих төсөл

2016-2023

6.

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл

2019-2023

7.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл

2017-2022

8.

Эрчим хүчний төсөл 2

2018-2022

9.

Мал аж ахуй эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл

2020-2025

10.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

2021-2025

11.

Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах төсөл

2022-2023

12.

Онцгой байдлын үеийн хөнгөлөлт болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл

2021-2023

13.

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл

2021-2026

14.

Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төсөл

2019-2023

 

 


САНГИЙН ЯАМ © 2025 он