БНСУ-ЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА(КОЙКА)

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2023 оны 12 сарын 26


Байгуулагдсан огноо: 1991.04.01

Харилцагч тал: КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар 

Хамтын ажиллагааны хэлэлцээр: 

  1. Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр 1999 он 
  2. БНСУ-ын Засгийн газрын Монгол Улстай хамтран ажиллах стратеги /Country Partnership Strategy 2021-2025/

  3. БНСУ-ын Засгийн газрын Монгол Улстай хамтран ажиллах төлөвлөгөө /Country Plan/

Хөгжлийн албан ёсны тусламжийн хэлбэр: 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА нь БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Монгол Улсад 1991-2021 онд нийт 280 сая 180 мянган ам.долларын хэмжээний төслүүдийг хэрэжүүлсэн байна. 

КОЙКА-гийн Монгол Улсад төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх тэргүүлэх салбарууд: 

  • Хотын хөгжил
  • Засаглал 
  • Зам тээвэр
  • Хөдөө аж ахуй (Мал аж ахуй, газар тариалан)

КОЙКА нь дараах үндсэн 4 хэлбэрээр төслүүд хэрэгжүүлдэг. Үүнд: 

  • Прожект төсөл болон Хөгжлийн зөвлөгөө(Development Experience Exchange Partnership)
  • Сургалтын төсөл (Групп, глобал, ахисан түвшин)
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл
  • Сайн дурын ажилтан томилох хөтөлбөр World Friends Korea

2023 онд хэрэгжиж буй төслүүдийн мэдээлэл:

Прожект төсөл

1.

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх (2019-2024)

2.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн чадавхжуулах (2020-2023)

3.

Азийн хүрээлэн буй орчны хиймэл дагуул хамтран ашиглах платформ байгуулах (2020-2023)

4.

Агаарын чанарыг сайжруулах эрчим хүчний нөөцийн чанарын удирдлагын чадавхыг бий болгох төсөл (2021-2025)

5.

Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангахад эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дээшлүүлэх (2021-2024)

6.

ГГХЗНТ-ийн барилга барих, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар МУ-ын төмөр замын өрсөлдөх чадварыг сайжруулах (2021-2026/)

7.

ШУТИС-д хот төлөвлөлт, инженерийн танхим байгуулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулах (2022-2027)

8.

ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах (2022-2026)

9.

МУ-ын ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх (2022-2026)

10.

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо сайжруулах (2022-2025)

11.

МонСо Политехник коллежийг чадавхжуулах төслийн дараах дэмжлэг үзүүлэх (2021-2023)

12.

Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны чадавхыг нэмэгдүүлэх, оношилгооны төвүүдийг сайжруулснаар хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах төсөл (2023-2027)

Сургалтын төсөл

1.

Сангийн яамны санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх (2021-2023)

2.

Цаг агаарын ажиглалтын төхөөрөмж ашиглалт, ажиглалтын мэдээллийн чанарын удирдлагын чадварыг сайжруулах (2021-2023)

3.

ОБЕГ-ын гал сөнөөгч, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх (2021-2023)

4.

Говь-Алтай аймагт ХАА-н технологи хөгжүүлэх (ухаалаг ферм), газар тариалангийн үйлдвэрлэл сайжруулахад албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх (2022-2024)

5.

ГГХЗНТ-ийн үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар төмөр замын хөдөлгөөний өрсөлдөх чадварыг бэхжүүлэх төслийн чадавхжуулах сургалт (2022-2024)

6.

Ерөнхий Прокурорын газрын хууль, эрх зүйн чадавхыг бэхжүүлэх (2022-2024)

7.

Оюуны өмчийн эрхийн мэргэжилтнүүдийн оюуны өмчийн эрх олгох, эдийн засгийн эрэлтэд оруулах чадавхыг бэхжүүлэх (2022-2024)

8.

ГИХГ-ын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхыг бэхжүүлэх (2023-2025)

9.

УБЕГ-ын чадавхыг бэхжүүлэх (2023-2025)

10.

Усүн Био Кластераар дамжуулан Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх ЗТ ОУ-ын стандартчиллын загвар ( 2023-2024)

11.

Групп- Өндөр настны тогтвортой орлогыг дэмжих тогтолцооны менежментийн чадавхыг бэхжүүлэх (2023-2025)

Магистр, Докторын сургалт

1.

HANYANG University - Applied Artificial Intelligence

2.

SNU University - Asian Capacity Building for SDGs

3.

AJOU University - Asian Civil Society Leadership

4.

EHWA University – Asian Gender Leadership

5.

YONSEI University – Control of Infectious Disease

6.

SOONGSIL University – Digital Transformation Technology

7.

KDI- Economic Development

8.

KNUE- Global Education Leadership

9.

INU- Response to Climate Change

10.

KAIST – Social Economy

11.

HANDONG University – ICT Convergence

12.

PUKYONG – Global Fisheries Development

13.

KYUNGPOOK University – Agricultural Engineering

14.

KANGWON University – Agricultural Economics

15.

SNU- Energy Policy

16.

HANDONG University – Policy Competency Based on ICT Convergence

17.

KDI- Sustainable Regional Development

18.

KDI- Trade and Industrial Policy

19.

UOS- Urban Development

20.

YEUNGNAM- Water Resources Management

21.

YONSEI University- Global Health Security

22.

KYUNGPOOK University- Agricultural Production

23.

YONSEI University- Global Health Security (PhD)

24.

KYUNGPOOK University- Agricultural Production (PhD)

Төр, хувийн хэвшлийн төсөл

1.

Улаанбаатар хотын сувилахуйн боловсролын VR-д суурилсан симуляцийн платформ хөгжүүлэх төсөл (2023-2024)

2.

Улаанбаатар хотын иргэдийн сонсголын алдагдлыг эрт оношлоход зориулсан сонсголын шинжилгээний орчныг сайжруулах төсөл (2023-2025)

3.

Хүртээмжтэй мал аж ахуй (2021-2025)

4.

УБ хотын сүрьеэ өвчинд өртөх өндөр магадлалтай иргэдийг шинжлэн хянах төсөл(2-р шат)(2022-2023)

5.

СБД-ийн 15-р хорооны иргэдийн эрүүл мэндийг сайжруулах төсөл(2021-2023)

 

 


САНГИЙН ЯАМ © 2024 он