ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН БАНК

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2023 оны 12 сарын 27


Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк нь 1963 онд үүсгэн байгуулагдсан ба үйл ажиллагааны чиг үүрэг нь гишүүн орнуудынхаа эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд болон бусад олон улсын эдийн засгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг байна.


Одоогийн байдлаар гишүүн орнуудад Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Монгол Улс, Оросын Холбооны Улс багтаж байна.


Монгол Улстай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа дараах 3 гол чиглэлд хуваагдана. Үүнд:

  • Бараа бүтээгдэхүүний худалдаа болон улсын худалдааны гол чиглэлийг дэмжих
  • Импортын шинэ сувгийг нээх
  • Экспортыг дэмжих

Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд:

Төслийн нэр

Хэрэгжиж эхэлсэн он

1

Барилгын хэрэгсэл импорт

2020

2

Монгол Улсын гадаад худалдааны санхүүжилт

2020

3

Монгол Улсын барилгын дэд бүтцийн хөгжил

2020

4

Оросын улаан буудайн экспортыг дэмжих

2020

5

Тусгай барилгын болон ачаалал бүхий тоног төхөөрөмжид материал, хангамжаар хангах

2020

6

Төмөр замын технологийг дэмжих

2020

7

Ногоон санхүүжилт

2021

8

ЖДҮ дэмжих

2021

9

Импортыг дэмжих

2021


САНГИЙН ЯАМ © 2024 он