Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэдийн жагсаалт

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар

Нийтлэсэн огноо: 2017 оны 12 сарын 28


2017 оны байдлаар тус яамны төрийн жинхэнэ албан хаагч нараас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасны дагуу гадаадад урт хугацаагаар суралцахаар болсон дараах иргэдийг төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд бүртгэлээ. Үүнд:

·         Санхүүгийн бодлогын газрын мэргэжилтэн Ж.Золбаярыг Австрали Улсын Сидней хот дахь Сиднейн их сургуулийн мастерийн сургалтад тус Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2 жилийн хугацаагаар,

·         Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Энхмандахыг Австрали Улсын Сидней хот дахь Сиднейн их сургуулийн мастерийн сургалтад тус Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2 жилийн хугацаагаар

·         Эдийн засгийн бодлогын газрын мэргэжилтэн Х.Тамирааг Австрали Улсын Мельбурн хот дахь Мельбурнийн их сургуулийн мастерийн сургалтад тус Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2 жилийн хугацаагаар

·         Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн И.Сэргэлэнг Америкийн нэгдсэн Улсын Файрфейлд дахь Махариши менежементийн их сургуулийн мастерийн сургалтад 2 жилийн хугацаагаар

·         Эдийн засгийн бодлогын газрын мэргэжилтэн Д.Цолмонг Америкийн нэгдсэн Улсын Калифорни муж дахь Берклигийн их сургуулийн мастерийн сургалтад тус Улсын Засгийн газрын Фулбрайт хөтөлбөрийн тэтгэлгээр 2 жилийн хугацаагаар

·         Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Болормааг Америкийн Нэгдсэн Улсын “Виллиамс коллеж” их сургуульд Хөгжлийн эдийн засгийн магистрийн сургалтад тус Улсын Засгийн газрын Фулбрайт хөтөлбөрийн тэтгэлгээр 2 жилийн хугацаагаар

·         Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Тулгыг Америкийн Нэгдсэн Улсын Корнеллийн их сургуульд Төрийн удирдлагын магистрийн сургалтад тус Улсын Засгийн газрын Фулбрайт хөтөлбөрийн тэтгэлгээр 2 жилийн хугацаагаар

·         Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Тэмүүжинг Америкийн Нэгдсэн Улсын “Рочестэрийн техникийн институт” их сургуульд Санхүүгийн магистрийн сургалтад тус Улсын Засгийн газрын Фулбрайт хөтөлбөрийн тэтгэлгээр 2 жилийн хугацаагаар

·         Төрийн сангийн газрын мэргэжилтэн Ц.Наранзулыг Япон Улсын Сайтамагийн их сургуулийн Эдийн засгийн ухааны магистрийн сургалтад тус Улсын Засгийн газрын JDS хөтөлбөрийн тэтгэлгээр 2 жилийн хугацаагаар

·         Төсвийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Ганзоригийг Япон Улсын Сайтамагийн их сургуулийн Эдийн засгийн ухааны магистрийн сургалтад тус Улсын Засгийн газрын JDS хөтөлбөрийн тэтгэлгээр 2 жилийн хугацаагаар

·         Санхүүгийн бодлогын газрын мэргэжилтэн К.Гүлжаныг Япон Улсын Кюшүгийн их сургуулийн Олон улсын эдийн засаг, бизнесийн эрх зүйн магистрийн сургалтад тус Улсын Засгийн газрын JDS хөтөлбөрийн тэтгэлгээр 2 жилийн хугацаагаар

·         Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Баттөмөрийг БНХАУ-ын Шандуны их сургуулийн Мэдээллийн аюулгүй байдлын магистрийн сургалтад тус Улсын Засгийн газрын тэтгэлгээр 4 жилийн хугацаагаар

·         Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн С.Санжжавыг Япон Улсын Хөгжлийн эдийн засгийн хүрээлэнгийн мэргэшүүлэх сургалтад 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 08-ны хооронд

·         Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Гэрэлчимэгийг Австрали Улсын Үндэсний Их сургуулийн мастерийн сургалтад тус Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2 жилийн хугацаагаар тус тус суралцуулахаар төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд бүртгэлээ.

 


Захиргаа

САНГИЙН ЯАМ © 2024 он