МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2023 оны 12 сарын 27


Дипломат харилцаа тогтоосон огноо: 1970.06.29


Монгол Улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг Бүгд Найрамдах Итали Улс эхнээс нь талархан дэмжиж ирсэн бөгөөд 1992-1998 онд 5.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Мөн зүүн аймгуудад 2008 онд тохиолдсон зудын гамшгийг даван туулахад зориулан хүнсний тусламжийг олгосныг Монгол Улсын хэмжээнд гарсан ой хээрийн түймрийн үеэр ажиллах Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдын хэрэгцээнд зориулсан болно.  


Италийн Засгийн газраас нийт 12.7 сая ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлсэн. 

Тусламжийн төслүүдийн жагсаалт 

 

Төсөл, арга

хэмжээний нэр 

Төсөвт өртөг /ам.доллар/

Хугацаа 

Хэрэгжүүлэгч байгууллага 

 

Хүнсний тусламж 

1,500,000.0

1992 

ХХААЯ 

 

Хүнсний тусламж 

2,400,000.0

1993 

ХХААЯ 

 

Хүнсний тусламж 

1,570,000.0

1994 

ХХААЯ 

 

Ядуу гэр бүлийн авьяастай хүүхдийг дэмжих 

4,250.0

1994-1998 

Нийгмийн хөгжил 

 

Хүнсний тусламж 15000 тн тахианы мах 

702,000.0

2008-2009 

ХХААЯ 

 

Хүнсний тусламж 

6,500,000.0

2009-2010 

ОБЕГ 

 

Байгуулсан гэрээ, хэлэлцээр:

  • БНМАУ, Италийн Засгийн газар хооронд Соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр, 1973 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай хэлэлцээр, 1992 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай хэлэлцээр, 1993 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, 1993 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай хэлэлцээр, 1994 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, 1996 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2001-2003 онд хамтран ажиллах тухай протокол, 2000 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Эх нялхсын эрүүл мэндийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээр, 2007 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Дипломат паспорттай иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр, 2014 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, 2016 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2017-2021 онд хамтран ажиллах тухай протокол, 2017 он.

САНГИЙН ЯАМ © 2024 он