ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 03 сарын 13


Ард түмний эрх ашгийг үндсээ болгосон, хувийн хэвшлийг ойлгож үйлчилдэг, төрийн бус байгууллага болон мэргэжлийн байгууллагын мэдлэг зөвлөмжийг хүлээн авах чадвартай, төрийн албаны ёс зүйг чандлан баримталж Монгол улсын санхүү, эдийн засгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах чадвартай хүний нөөц бүхий баг хамт олныг бий болгон хөгжүүлэх

Хүний нөөцийн хөгжлийн стратеги түүний хэрэгжилтийг дор дурдсан шалгуур үзүүлэлтээр үнэлэн, үр дүнд хяналт тавьж ажиллана. Үүнд:

  1. Төрийн албаны оновчтой томилгоо хийсний үндсэн дээр хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн байдал;
  2. Нийт албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээг хангах, сургалтын тогтолцоог бий болгосны үндсэн дээр хүнээ хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал;
  3. Удирдах ажилтнууд нь хүний нөөцийн удирдлагад суралцаж “хүнтэй ажиллах, зөв удирдах” зан үйлд тасралтгүй сурах боломжоор хангах удирдлагын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал;
  4. Албан хаагчдын манлайллыг хөгжүүлэх, карьер өсгөх оновчтой арга замыг хэрэгжүүлсэн байдал;
  5. Яамны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн байдал;

Ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал;


САНГИЙН ЯАМ © 2024 он