САНГИЙН ЯАМНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 03 сарын 13


Ард түмний амьдралын чанарыг сайжруулахыг зорьдог,

Аж ахуй нэгж, хувийн хэвшлийг дэмждэг,

Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг мэргэшсэн чадварлаг хүний нөөц-ийг төлөвлөн, сонгож, бүрдүүлж, сургаж хөгжүүлэх нэгдсэн удирдлагаар хангахад Сангийн яамны хүний нөөцийн хөгжлийн эрхэм зорилго оршино.

  • Ард түмний амьдралын чанарыг сайжруулахыг зорих нь тогтвортой хөгжлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг биелүүлж, иргэдийн эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Аж ахуй нэгж, хувийн хэвшлийг дэмжих  нь татвар болон санхүүгийн хяналтыг зохистой түвшинд хэрэгжүүлэн, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин тэдгээрийг үр ашигтай явуулахад хамтран ажиллах;
  • Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний өгч буй зөвлөмж, зөвлөгөө, анхааруулгыг зөв ойлгож, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах;
  • Шаардлагатай хүний нөөцийг зорилго, чиг үүргийн дагуу шаардлагатай бүтэц зохион байгуулалтаар, хэрэгтэй ур чадвар, шаардлагыг зөв гаргаж тохирсон чадварлаг хүний нөөцийг сонгон бүрдүүлэхийн зэрэгцээ, холбогдох ажлын байрны сургалтад хамруулах, цаашид карьерын хөгжлийг нь тодорхойлж хамтран хөгжих боломжийг бүрдүүлэх юм.

САНГИЙН ЯАМ © 2024 он