“ҮНЭЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

Мэдээлэл нийтлэсэн: Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2018 оны 06 сарын 07


Сангийн Яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтитай хамтран 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр "Үнэлгээний салбарын тулгамдаж буй асуудлууд, Үнэлгээгээр дамжин эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх, үнэлгээний мэргэжлийн үйл ажиллагааны ирээдүйн чиг хандлага" сэдвээр  Зөвлөлдөх хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа.

Зөвлөлдөх хэлэлцүүлэгт Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Нийслэлийн Газрын алба, Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо, Монголын Банкуудын холбоо, Банкиуд, Үнэлгээний компаниуд болон Тэргүүлэх, Мэргэшсэн үнэлгээчдээс бүрдсэн 100 гаруй хүн оролцон, үнэлгээний үйл ажиллагаанд тулгарч буй асуудлууд болон Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулийн талаархи асуудлуудаар нээлттэй хэлэлцлээ.

Зөвлөлдөх хэрэлцүүлэгт Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн Газрын алба, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институти, Үнэлгээний Компаниуд илтгэл хэлэлцүүллээ.

 Цаашид зөвлөлдөх  хэлэлцүүлэгээс гарсан асуудал болон шийдлээр нэгдсэн  танилцуулга бэлтгэн гаргахаар төлөвлөөд байна.



САНГИЙН ЯАМ © 2024 он