ASEAN+3 Бондын Зах Зээлийн Санаачилга

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2018 оны 09 сарын 21


Азийн санхүүгийн 1997 хямралын дараагаар зүүн өмнөд Азийн орнууд нэгдсэн ASEAN+3  (Япон Улс, Солонгос Улс, БНХАУ)-ийн Сангийн сайд нарын санаачилгыг дэвшүүлж, гишүүн гишүүн орнуудын санхүүгийн салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, Азийн хөрөнгө оруулалт, хуримтлалын үр ашигтай зарцуулалтыг бий болгох зорилготой ASEAN+3 Finance Ministers Initiative бий болгосон. Тус санаачлагад гишүүн орнуудын санхүүгийн байгууллагуудаас гадна олон улсын шинжээчдийн бүрэлдэхүүн бүхий баг ажилладаг байна. 

Энэхүү санаачилга нь үндсэн 4 бүрэлдэхүүнтэй. Үүнд:

  1. Эдийн засгийн судалгаа, бодлогын хэлэлцүүлэг (The Economic Review and Policy Dialogue)
  2. Чианг Май санаачилга (The Chiang Mai Initiative)
  3. Азийн бондын зах зээлийн санаачилга (Asian Bond Markets Inititative)
  4. Судалгааны групп буюу AMRO (ASEAN+3 Research Group)

Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, бүс нутгийн санхүүгийн салбарын хөгжил болон санаачилгатай нэгдэн зэрэгцэн оролцох, олон улсын сайн туршлага стандартуудыг өөрийн орны жишигт нийцүүлэн нэвтрүүлэх зорилгоор Зүүн өмнөд Азийн орнууд болон Япон Улс, Солонгос Улс, БНХАУ хамтарсан ASEAN+3-ийн “Азийн бондын зах зээлийн санаачилга”-д гишүүн бус ажиглагчаар Монгол Улс 2018 оны 5 дугаар сард болсон албан ёсны хуралдаанаар гишүүн улсуудын 100 хувийн дэмжлэгтэйгээр нэгдэн орлоо.

Ийнхүү нэгдэн орохдоо тус санаачлагын хүрээнд зохион байгуулагдаж буй хурал зөвлөгөөн, уулзалтуудад тогтмол оролцох санхүүгийн зах зээлд шинээр нэвтэрч буй технологийн дэвшил, олон улсын стандартуудыг өөрийн оронд нэвтрүүлэхэд идэвхи санаачилгатай оролцохоор болсон.

https://aric.adb.org/initiative/asean3-finance-ministers-process


САНГИЙН ЯАМ © 2024 он