МОНГОЛ УЛСЫН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2017 оны 10 сарын 17


Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2015 оны батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцох, Засгийн газрын бүтцэд гарсан өөрчлөлтийг  төсөвт тусгах зорилгоор Засгийн газраас 2015 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж 1-р сарын 23-ны өдөр баталлаа.

Глобал эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагууд дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн таамаглалаа бууруулан тооцож байна. Тиймээс голлох эрдэс бүтээгдэхүүнүүдийн экспортын биет хэмжээ болон үнийн төсөөллийг төсвийн тодотголоор бууруулан тооцож, үүнээс бий болох орлогын бууралтыг төсөвт тусгасан.

Мөн дотоод эдийн засгийн өсөлтийн хурд саарах, гадаад валютын ханш өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээний бууралт, импортын бууралт, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшин буурч байгаа зэрэг дотоод эдийн засагт гарсан өөрчлөлтийг төсвийн тодотголд харгалзан үзэж тэдгээрийн нөлөөллийг төсөвт тусган холбогдох орлогын төлөвлөгөөг бууруулан тооцсон.

Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газраас тавьсан зорилтын хүрээнд  төсвөөс санхүүжүүлж байгаа нийгмийн хамгааллын шинжтэй зарим арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, татаас урамшууллыг зорилт, үр дүнтэй нь уялдуулж авч үзэх, төсвийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, зарим хөтөлбөр, арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхгүй байх, урсгал зардлыг нь тодорхой хэмжээгээр бууруулах зэргээр зардлын өсөлтийг хязгаарлах, үр ашгийг сайжруулах чиглэл баримталж урсгал зардлын хэмжээг анх батлагдсан түвшнээс 518.1 тэрбум төгрөгөөр бууруулан 2015 оны төсвийн тодотголд тусгасан.

Хавсралт файл:
Монгол улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Нийгмийн Даатгалын сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай
Монгол улсын 2015 оны нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт

Бодлого, чиглэл

САНГИЙН ЯАМ © 2024 он