САНГИЙН ЯАМНЫ ЦАХИМ АРХИВТ ГЭРЭЭТ АЖИЛТАН  СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 03 сарын 13


САНГИЙН ЯАМНЫ ЦАХИМ АРХИВТ ГЭРЭЭТ АЖИЛТАН

СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

 

            Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

-“Цахим архив” төслийн хүрээнд  архивын цаасан  баримтыг цахимжуулах ажлыг хэрэгжүүлэх ажилтан сонгон шалгаруулах

            Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэний бүртгэл

-2020 оны 2 дугаар сарын 3 -аас 7-ны өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын  2 дугаар  байр, Д корпусын 4 давхарт 412 тоот өрөөнд бүртгэнэ.

            Гурав. Сангийн яамны цахим архивын гэрээт ажилтны ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур  чадвар

Тусгай шаардлага

 

 

   1

Бакалавр түүнээс дээш

-Архив, албан хэрэг хөтлөлт

Архив  албан хэрэг хөтлөлт, компьютерийн  чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх.

-Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 2-оос доошгүй жил архивын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал  болно.

-Монгол  хэл  бичгийн чадвартай;

-Харилцааны соёлтой;

-Зан үйлийн зөв хандлагатай байх

-Төрийн болон  албаны  нууц хадгалах, төрийн албан  хаагчийн ёс зүйг  чанд сахих

-Илүү  цагаар ажиллах

-45-аас доош насны иргэн

         

            Дөрөв. Бүрдүүлэх материал

-  Төрийн  албан хаагчийн анкет

-  Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ -ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

-  Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар

-  Нийгмийн даатгалын дэвтэр

-  Иргэний үнэмлэхний хуулбар

 

                                               Холбоо  барих  утас: 51-267137


САНГИЙН ЯАМ © 2024 он