Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилтийн газар - Х.Анхбаяр
Нийтлэсэн огноо: 2018 оны 06 сарын 12
Монгол Улсын Сангийн яамны харьяа ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийн хэрэгжүүлэх нэгжид дараах ажилтан шалгаруулж авна. Үүнд:
- Санхүүгийн ажилтан / Нягтлан бодогч
Тавигдах шаардлага:
- Санхүү, НББ чиглэлээр дотоод/ гадаадад дээд боловсрол эзэмшсэн (мэргэшсэн нягтлан бодогчийн сертификаттай бол давуу тал болно),
- Мэргэжлээрээ дор хаяж 5 жил ажилласан туршлагатай,
- Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, англи хэлний мэдлэгтэй бол давуу талтай,
- Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай,
- Ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай, ажлаас суралцан өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй.
Сонирхсон хүмүүс ажилд орох хүсэлтээ хувийн анкет /CV/-ын хамт 2018 оны 6-р сарын 22-ны өдрийн 17:00 цагт багтаан jica.tusul2@gmail.com имэйл хаяг руу ирүүлнэ үү.