АЗИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК (AIIB)

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2024 оны 03 сарын 04


Байгуулагдсан огноо: 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Элссэн огноо:  2015 оны 12 дугаар сар

Саналын эрх /тойргийн/: 2,467 буюу 4.5254%

АДБХОБ-ны зорилго, үйл ажиллагааны тухай

АДБХОБ-ны зорилго нь (i) Дэд бүтцийн болон бусад үр ашигтай салбарт хөрөнгө оруулах замаар Азийн бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, баялаг бүтээх, дэд бүтцийн сүлжээг сайжруулах, (ii) бусад олон талт болон хоёр талт хөгжлийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагааны хүрээнд хөгжилд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэн бүс нутгийн хамтын ажиллагаа болон түншлэлийг дэмжихэд оршино.



Харилцаа, хамтын ажиллагаа:

Ковид-19 цар тахлын хугацаанд тус банкнаас 2020 онд 21.0 сая ам.доллар вакцин худалдан авалтын санхүүжүүлэх

Төсвийн дэмжлэг- 100.0 сая ам.доллар /2021 он/



Жилийн уулзалт:

Монгол Улсын Сангийн сайдыг Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор Монгол Улсыг төлөөлөх Захирагчаар томилсон байдаг.

Тус банкны долоо дахь удаагийн жилийн уулзалт 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цахимаар зохион байгуулагдаж, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан даргалагчаар оролцлоо.  Уг жилийн уулзалтад гишүүн 41 орны Сангийн сайд болон Төв банкны ерөнхийлөгчид, бусад 93 орны төлөөлөгчид ажиглагчийн байр сууринаас оролцож макро эдийн засгийн өнөөгийн байдал болон цар тахлын дараах тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцов. 

 



САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ГАЗАР

ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

2024 ОН



САНГИЙН ЯАМ © 2024 он