“ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ, ТӨСВИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЗАГВАР”  СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 07 сарын 03


Монгол Улсын Сангийн яамны урилгаар Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг Монгол Улсад ирж 14 хоног ажиллаж байна.

Тус ажлын хэсэг Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газартай хамтран “Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсвийн эрдэлийн үнэлгээний загвар”  сургалтыг 2019 оны 7 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Сангийн яаманд  зохион байгуулж байна.

 Сургалтад төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд сургалтаар ТХХТ-ийн тухай, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн санхүүгийн зардал, төсвийн эрсдлийг хэрхэн тооцоолох, түүний загварчлал, хэрхэн шинжилгээ хийх, хяналт тавих болон бусад орны туршлагын талаар оролцогчдод мэдлэг олгох  юм.

Мөн ОУВС-гийн ажлын хэсэг төр, хувийн хэвшлийн түншлэлийн институцийн болон хууль эрх зүйн орчинд шинжилгээ хийх, концессын эргэн төлөлтийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг үнэлэх, удирдах, тайлагнах, мониторинг хийх чиглэлээр техник туслалцаа үзүүлэх зорилготой юм.

Уг ажлын хэсэгт ОУВС-ийн Төсвийн газрын эдийн засагч ноён Huang Guohau, ОУВС-ын Төсвийн газрын эдийн засагч Laura Doherty, ОУВС-ын зөвлөх Rob Adam тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж ажиллаж байна.


Захиргаа

САНГИЙН ЯАМ © 2024 он