ТЕНДЕРИЙН УРИЛГА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 04 сарын 02

Огноо: 2020 оны  4 дүгээр сарын 1

Зээлийн дугаар ба нэр Зээл № 3810-МОН: Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл-Нэмэлт санхүүжилт

Гэрээний дугаар ба нэр: Барилгын ажил 8: Боршоо хилийн боомтын авто зам, инженерийн шугам, сүлжээний угсралтын ажил

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цаг

1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл-Нэмэлт санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.

2. Монгол улсын Сангийн яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Боршоо хилийн боомтын авто зам, инженерийн шугам, сүлжээний угсралтын ажил (цаашид “ажил” гэх)-ыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

3. Энэхүү тендерийг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.

4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

  • Авто зам, инженерийн шугам, сүлжээний угсралтын чиглэлээр 5-аас доошгүй жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх;
  • 18,000 м2-аас доошгүй асфальтбетон авто зам, зам талбайн хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байх;
  • Авто замын гэрэлтүүлгийн ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэсэн туршлагатай байх;   
  • Гадна инженерийн шугам, сүлжээний ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх, мөн дор хаяж нэг: (i) ус хангамж, ариутгах татуургын гол магистраль шугам, (ii) дулаан хангамжийн гол магистраль шугам, (iii) цахилгаан дамжуулах гол магистраль сүлжээ, дэд станц болон түүний тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг тус бүр иж бүрэн хийж гүйцэтгэсэн байх;
  • Сүүлийн 3 жилд /2017, 2018, 2019/ хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 5,000,000,000.0 (таван тэрбум) төгрөг байх;
  • Сүүлийн 3 жилд /2017, 2018, 2019/ амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй хоёроос доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн аль нэг гэрээт ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 6,200,000,000.0 (Зургаан тэрбум хоёр зуун сая) төгрөгөөс доошгүй байх;
  • Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлүүдтэй байх. Үүнд: 2.8.2.1 эсхүл хуучнаар  2.8.1;  2.8.2.6 эсхүл хуучнаар 2.8.8; 2.8.2.7 эсхүл 3.7.4.4 33A-4; БА-3.3 эсхүл хуучнаар 2.2.3;   БА-3.4 эсхүл хуучнаар 2.2.4;  БА-3.5 эсхүл ЭХЯ -ны 03.2.1 0.4.  

5. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл

Бодь Цамхаг ХХК-ийн байр 1004 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар 15160

Утас: 976-75553387

Цахим шуудан: procurement.ribs@gmail.com

6. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

  • Барилгын ажил 8: Боршоо хилийн боомтын авто зам, инженерийн шугам, сүлжээний угсралтын ажлын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээрх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дансанд 250,000.0 /Хоёр зуун тавин мянган төгрөг/-тэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг дараах дансанд төлнө:

Хүлээн авагчийн банк: Төрийн сан

Дансны дугаар: 100900011810

Дансны нэр: Хил. Үйлчилгээг СБНТөсөл нэмэлт

7. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендер хүчинтэй байх хугацаа нь тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 120 хоног байна. Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх эцсийн хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хүчинтэй байна.

САНГИЙН ЯАМ © 2020 он