САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 11 сарын 15


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Ерөнхийлөгч ноён Сэр Сума Чакрабартитыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсад айлчлах үеэр нь хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ЕСБХБ-ны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний явц, хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газар, ЕСБХБ-ны хамтын ажиллагаа өргөжиж Засгийн газрын төслүүдийг санхүүжүүлэхээр 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 300 сая ам.долларын Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улаанбаатар-Дарханы замд нэмэлт 2 эгнээ барих төсөл”-өөс гадна эрчим хүч, ногоон орон сууц зэрэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр хамтран ажиллаж байна.

 


САНГИЙН ЯАМ © 2024 он