Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2020 оны 01 сарын 31

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго
-“Цахим архив” төслийн хүрээнд архивын цаасан баримтыг цахимжуулах ажлыг хэрэгжүүлэх ажилтан сонгон шалгаруулах
Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэний бүртгэл
-2020 оны 2 дугаар сарын 3 -аас 7-ны өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 2 дугаар байр, Д корпусын 4 давхарт 412 тоот өрөөнд бүртгэнэ.
Гурав. Сангийн яамны цахим архивын гэрээт ажилтны ажлын байранд тавигдах шаардлага
№ |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
Ур чадвар |
Тусгай шаардлага |
1 |
Бакалавр түүнээс дээш |
- Архив, албан хэрэг хөтлөлт |
-Архив албан хэрэг хөтлөлт, компьютерийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх. |
-Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 2-оос доошгүй жил архивын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно. |
-Монгол хэл бичгийн чадвартай ; -Харилцааны соёлтой; -Зан үйлийн зөв хандлагатай байх |
-Төрийн болон албаны нууц хадгалах, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахих - Илүү цагаар ажиллах - 45-аас доош насны иргэн |
Дөрөв. Бүрдүүлэх материал
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ -ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Иргэний үнэмлэхний хуулбар
Тав. Холбоо барих утас: 51267137