Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 06 сарын 07


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019 оны 6 дугаар сар 7

Тендер шалгаруулалтын нэр: Сангийн яамны мэдээллийн технологийн сүлжээ, системүүдэд аюулгүй байдлын хяналтын нэгдсэн аудитын үйлчилгээ үзүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар:  СЯ/201906001

  1. Сангийн яам нь мэдээллийн технологийн сүлжээ, системүүдэд аюулгүй байдлын хяналтын нэгдсэн аудит хийлгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь MNS/ISO 27001 стандартын дагуу Сангийн яамны мэдээллийн системийн дотоод хяналтын загвар, үр дүнг үнэлэх бөгөөд мэдээллийн нууцлал, хэвийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлж болох эрсдэлийг  шинжлэх мөн байгууллагын мэдээллийн систем дэх техникийн болон зохион байгуулалтын хяналтыг системчлэх, сайжруулах хэрэгсэл болгон баталгаажуулах, шаардлагатай аюулгүй байдлын журмын санал боловсруулна.

Мөн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн гаргасан аудитын тайланд үндэслэн байгууллагын мэдээллийн технологийн орчны аюулгүй байдал, давуу болон сул талыг тодорхойлж давуу талыг бүрэн ашиглах, сул талыг арилгах зорилгоор ажлын төлөвлөгөө баталж шат дараалалтайгаар хэрэгжүүлэх ба хууль тогтоомж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, сайн технологийг практикт нэвтрүүлэх, дагаж мөрдөх мэргэжлийн зөвлөмжийг авна.

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь дараах мэдээллийг ирүүлнэ:
  • Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг/Улсын бүртгэлийн гэрчилгээ/.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим сайт www.tender.gov.mn-р 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Сангийн яам, Засгийн газрын 2 дугаар байр “Д” корпус, С.Данзангийн гудамж, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар (201 тоот, Б.Анар, 71001111)


САНГИЙН ЯАМ © 2024 он