Мэдээлэл нийтлэсэн: Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар - Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар
Нийтлэсэн огноо: 2026 оны 06 сарын 02
Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг 1993 онд, Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон батлан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр олон улсын өмнө үүрэг хүлээсэн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд 1993 оноос Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ыг мөрдөж байна.
Тогтвортой Байдлын Олон Улсын Стандартын Зөвлөл (ТБОУСЗ)-өөс 2023 оны 6 дугаар сард СТОУС-ын Тогтвортой байдлын тодруулгын стандарт (СТОУС ТБ 1, ТБ 2)-ыг баталсан. Тус стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх зорилгоор 2025 онд холбогдох оролцогч талуудтай хийсэн цуврал хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн замын зургийн төслийг НҮБХХ болон Сангийн яам хамтран боловсруулав.
Тус замын зургийн зорилго нь олон улсын шилдэг туршлага болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй нийцсэн тайлагналын тогтолцоог 2032 он гэхэд бий болгоход чиглэсэн стратегийн чиглэл, арга хэмжээг тодорхойлоход оршино.
Хавсралтаар замын зургийн төслийг танилцуулж байна. Та бүхэн санал, зөвлөмжөө ирүүлнэ үү.

