Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2023 оны 06 сарын 09

Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотноо 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Олон улсын хуралд Сангийн сайдыг төлөөлж Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Болормаа хоёр улсын хамтын ажиллагааны талаар илтгэл тавилаа.
Илтгэлийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын эдийн засгийн хөгжилболон хамтын ажиллагааны талаар танилцуулж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилга, хөтөлбөрүүдийг дурдан харилцан суралцах, тогтвортой өсөлтийг дэмжихэд Мэдлэг хуваалцах хөтөлбөр (KSP) эерэг нөлөө үзүүлж байгааг онцоллоо.
БНСУ-ын Засгийн газраас хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд түнш орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх бодлогын хамтарсан судалгааг хийх, хөгжлийн талаар зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэх үүднээсСолонгосын Хөгжлийн институтээр дамжуулан жил бүр зохион байгуулдаг “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-т манай улс 2010 оноос оролцожнийт 40 гаруй төслүүдийг амжилттайхэрэгжүүлээд байна.
Олон Улсын хурлын үеэр БНСУ-ын Хөгжлийн институтийн удирдлагуудтай уулзаж Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2022/2023 онд амжилттай хэрэгжиж буй“Монгол улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги: хүнд үйлдвэрт анхаарах нь” төслийн талаар болон цаашид хэрэгжих төслүүдийн талаар талууд санал солилцлоо.