САНГИЙН ЯАМНЫ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Мэдээлэл нийтлэсэн: prj01

Нийтлэсэн огноо: 10 цагийн өмнө


                                                                                                       

ГАЗРЫН ДООРХ УСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫН СУДАЛГААНЫ АЖИЛ ЭРХЛЭГЧ КОМПАНИУДЫН АНХААРАЛД


Огноо:                                                 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Сонгон шалгаруулалтын нэр:          Хилийн Хавирга, Цагааннуур, Булган, Байтаг боомтын газрын доорх усны эрэл, хайгуулын судалгааны ажил

Сонгон шалгаруулалтын дугаар:    NCS-01

Сонгон шалгаруулалтын арга:        АХБ-ны Харьцуулалтын арга

Төслийн нэр:                                      Хилийн үр ашгийг нэмэгдүүлж, тогтвортой худалдааг дэмжих төсөл

Санхүүжүүлэгч:                                 Азийн хөгжлийн банк 4419-МОН дугаар зээл, төсөл №55044-002

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хилийн үр ашгийг нэмэгдүүлж, тогтвортой худалдааг дэмжих” төслийн хүрээнд NCS-01 дугаар бүхий “Хилийн Хавирга, Цагааннуур, Булган, Байтаг боомтын газрын доорх усны эрэл, хайгуулын судалгааны ажил” гүйцэтгэх зөвлөхийн бус үйлчилгээ үзүүлэх Үнийн санал авч байна.

Сонирхсон этгээд нь тус үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан гэрээний туршлагатай бол 2026 оны 10-р сарын 30-ны өдрөөс өмнө info@ipiumof.mn имэйл хаягаар хандан монгол хэлээр үйлдсэн Үнийн саналын урилгын баримт бичгийг хүлээн авч болно. Урилгын баримт бичгийг имэйлээр үнэ төлбөргүй илгээнэ.

Үнийн саналыг 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15:00 цагаас өмнө доорх хаягаар цаасаар, битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ.

Хаяг: СЯ-ны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж “Хилийн үр ашгийг нэмэгдүүлж, тогтвортой худалдааг дэмжих төсөл”, Улаанбаатар хот 14192, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, Монреимпекс оффис 24, 303 тоот. Утас 7714-7711.



 



Сангийн яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж

САНГИЙН ЯАМ © 2026 он