Нээлттэй ажлын байрны зар

Мэдээлэл нийтлэсэн: prj01

Нийтлэсэн огноо: 2026 оны 09 сарын 29


Жолооч

Азийн хөгжлийн санхүүжилттэйгээр Сангийн яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид  Жолооч сонгон шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

- B, C ангиллын тээврийн хэрэгсэл 10-с доошгүй жил жолоодож байсан туршлагатай

- Жолоочийн ажлыг мэргэжлийн түвшинд 5-аас дээш жил гүйцэтгэж байсан

- Автомеханикийн мэдлэгтэй, машины энгийн эвдрэл, гэмтэл засах чадвартай байх

- Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой

- Хөдөө томилолтоор явах боломжтой байх ба үүнд замын сүлжээг сайн мэддэг байх

- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах

- Зам тээврийн осол аваар гаргаж байсан түүхгүй байх, замын хөдөлгөөнд соёлтой оролцдог байх

- Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай.

Бүрдүүлэх материал:

- Ажлын өргөдөл

- Төрийн албан хаагчийн бүрэн анкетыг үнэн зөв бөглөж, сүүлчийн 3 сарын доторх зураг нааж ирүүлэх

- Иргэний болон жолооны үнэмлэхийн хуулбар

- Диплом болон бусад хамааралтай сургалтад хамрагдсан батламжийн хуулбар

- Гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэх талаарх сүүлийн 14 хоногт авсан лавлагаа

- Өмнөх ажлын газруудын ажил байдлын тодорхойлолт

Материалыг 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цаг хүртэл Сангийн яамны НТХН-ийн байранд хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруугийн гудамж, Монреимпекс ХХК-ийн 24-р байр 303 тоот. Утас: 7714 7711 /Ажлын цагаар холбогдоно уу/

Цахим шуудан: info@ipiumof.mn

Материал бүрэн гүйцэд ирүүлээгүй тохиолдолд үнэлгээнд оруулахгүй болохыг анхаарна уу. Зөвхөн хураангуй  жагсаалтад орсон хүмүүстэй холбоо барина.



Сангийн яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж

САНГИЙН ЯАМ © 2026 он