Мэдээлэл нийтлэсэн: prj01
Нийтлэсэн огноо: 2026 оны 08 сарын 19

Үнийн санал ирүүлэх урилга хүргүүлэх тухай: RFQ-1 /RFQ-2
Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл” нь эрх бүхий тендерт оролцогчдоос бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тус сонгон шалгаруулалтын хүрээнд:
1. RFQ-1: Гаалийн хорио цээрийн хяналтын системд ашиглагдах МХТ-ийн тоног төхөөрөмж, программ хангамжийн лиценз (энгэрийн камер, дрон /баттерей, суурин станцын хамт иж бүрэн/, өгөгдөл дамжуулах станц, цаг уурын автомат станц, AI компьютер, агаарын зураг боловсруулах программ хангамж, зөөврийн спектрал анализатор г.м);
2. RFQ-2: Ургамлын эрүүл ахуй, хөнөөлт организмын тандалт, оношилгооны лабортоарийн тоног төхөөрөмж (ургамлын өвчин, хортон шавжийн тандалт, оношилгооны лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмж, ухаалаг феромон (AI) /ердийн болон шөнийн/ гэх мэт)-ийг тус тус нийлүүлэх юм.
Танай аж ахуйн нэгж нь ижил төстэй нийлүүлэлт хийж байсан гэрээний туршлагатай, мөн сонирхож байвал 2026 оны 8-р сарын 26-ны өдрөөс өмнө доорх цахим шуудангаар оролцох сонирхолтой байгаагаа мэдэгдэж имэйл ирүүлнэ үү. Мэдүүлэг хүлээн авсны дараа үнийн санал ирүүлэх урилга, маягт, техникийн тодорхойлолт болон холбогдох материалыг хариу илгээх болно.
Хаяг: Сангийн яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу гудамж, Монреимпекс оффис 24, Өрөө 303. Утас: 7714-7711, цахим шуудан: info@ipiumof.mn

