Мэдээлэл нийтлэсэн: prj01
Нийтлэсэн огноо: 2025 оны 10 сарын 01
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Сангийн яаманд хэрэгжиж буй “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн Жолооч сонгон шалгаруулж ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- B, C ангиллын тээврийн хэрэгсэл 8-с доошгүй жил жолоодож байсан туршлагатай;
- Жолоочийн ажлыг мэргэжлийн түвшинд 3-с дээш жил гүйцэтгэж байсан бөгөөд мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх;
- Автомеханикийн мэдлэгтэй, машины энгийн эвдрэл гэмтэл засах чадвартай байх;
- Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой;
- Хөдөө томилолтоор явах боломжтой байх, үүнд замын сүлжээг сайн мэддэг байх;
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой;
- Зам тээврийн осол гаргаж байсан түүхгүй, замын хөдөлгөөнд соёлтой оролцдог;
- Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай байх
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет үнэн зөв бөглөж, сүүлийн 3 сарын дотор авхуулсан зураг наасан байх
- Иргэний болон жолооны үнэмлэхийн хуулбар
- Диплом болон бусад хамааралтай сургалтын сертификатын хуулбар
- Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх лавлагаа
- Өмнөх ажлын газруудаас ажил байдлын тодорхойлолт
Материалыг 2025 оны 10-р сарын 08-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байранд хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот-14192, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруугийн гудамж, Монреимпекс ХХК-ийн 24-р байр, 301 тоот. Утас: 7714-7711, цахим шуудан: chinzorig@ictproject.mn /ажлын цагаар холбогдоно уу/

