Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар
Нийтлэсэн огноо: 2025 оны 07 сарын 04

Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 сарын 29-ний өдрийн А-82/157/66/А26 тоот хамтарсан тушаалаар "Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг” -ийг баталлаа.
Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг нь үндсэн 6 бүлэг, 25 дэд арга хэмжээнээс бүрдсэн бөгөөд эдгээрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх, банкнаас бусад санхүүгийн байгууллагын олгосон нийт зээлийн багцын 5-аас доошгүй хувийг ногоон зээлээр бүрдүүлэх зорилтыг тавьсан.