Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар
Нийтлэсэн огноо: 10 цагийн өмнө

Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын А-155/372/158/А-49 тоот хамтарсан тушаалаар "Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи"-г баталлаа.
2019 онд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс батлагдсан Ногоон таксономийг суурь болгож буй бөгөөд үүн дээр нэмэлтээр эрүүл мэнд, боловсрол, мэдээллийн технологи, хүртээмжтэй орлогод нийцсэн орон сууц зэрэг нийгмийн шинжтэй салбар, үйл ажиллагаануудыг нэмсэн. Таксономийн дэд үйл ажиллагаа бүр нь тухайн үйл ажиллагааны үр нөлөөг хэмжих индикатор, тэдгээрийг хэрхэн хэмжих, баталгаажуулах аргачлалуудыг агуулсан баримт бичиг болон боловсруулагдаж байна.