“Монгол Улсын Ногоон таксономи-”-г баталлаа.

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2025 оны 06 сарын 24


Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилт 6.4-т “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна” гэж заасны дагуу ногоон санхүүжилтийн үндэсний тогтолцоог бий болгон хөгжүүлж, байгальд ээлтэй, үр ашигтай цэвэр технологи, хэмнэлттэй хэрэглээг дэмжих арга хэмжээг 2021-2030 онд авч хэрэгжүүлэхээр тусгасан.  

Энэ хүрээнд  Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 сарын 17-ны өдрийн А-302/601/264/62 тоот хамтарсан тушаалаар " Монгол Улсын “Ногоон Таксономи "-г баталлаа. 

Ногоон таксономийг тодорхойлж, ашиглах нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөг бууруулах, бохирдлоос хамгаалах, байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалтыг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэгт чиглэсэн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ногоон санхүүжилтийн үйл ажиллагааны тодорхойлолт, жагсаалтыг гаргаж, суурь шаардлага тавих зорилготой юм.


Хавсралт файл:
1. Green taxonomy /English/
2. Ногоон тахономи /Монгол/

САНГИЙН ЯАМ © 2025 он