“ТӨСВИЙН ӨГӨӨЖ, ҮР АШИГ НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

Мэдээлэл нийтлэсэн: Санхүү, төсвийн судалгааны газар

Нийтлэсэн огноо: 2025 оны 06 сарын 06


Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан “ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН САЛБАР ЗӨВЛӨЛ” аяны хүрээнд зохион байгуулсан Сангийн яамны нэрэмжит “Эрдэм шинжилгээний хурал” 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, 6-аар сарын 5-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа.

            Энэ удаагийн Эрдэм шинжилгээний хурлын оюутны ангилалд 10, судлаачийн ангилалд 6 баг судалгааны бүтээлээ хэлэлцүүллээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

1. Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо;

2. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан;

3. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар;

4. Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн Экономиксийн тэнхимийн профессор, доктор Ц.Батсүх;

5. Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор, доктор С.Дөлбадрах нар ажиллалаа.

            Эрдэм шинжилгээний хурлын оюутны ангиллын шилдгүүдээр:

I байр:Гадаад шок төсвийн орлогод үзүүлэх нөлөө” сэдвээр Т.Батномин, Т.Жавзанжамъян, Х.Билэгт,

II байр: “Улаанбаатар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний ложит шинжилгээ ба бүсчилсэн хөгжлийн санал” сэдвээр Т.Мөнхжин, М.Болортунгалаг, С.Баярмаа,

III байр:Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тооцон машин сургалтын аргаар инфляцыг таамаглах нь” сэдвээр Г.Номин-Эрдэнэ,

Тусгай байр:Мега төслийн эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдвээр Б.Баярхүслэн,

Тусгай байр:СТОУС Тогтвортой байдлын тодруулга 1, 2-аар стандартыг хэрэгжүүлэх нөхцөл байдлын судалгаа” сэдвээр Б.Сэрчмаа нар шалгарлаа

            Судлаачийн ангиллын шилдгүүдээр:

I байр:Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөөлөх эрсдэлийн хүчин зүйлсийн шинжилгээ” сэдвээр Н.Баясгалан, А.Бат-Орших, Д.Гантогтох,

II байр:Эцсийн эрэлтийн бүлгүүдийн эдийн засгийн салбарын үржүүлэгч ба завсрын хэрэглээнд үзүүлэх нөлөөг орц гарцын загвар болон эконометрик аргачлалаар шинжлэх нь” сэдвээр Б.Даваамаа, Г.Алтанзул,

III байр:Төрийн албан хаагчийн цалингийн өсөлт инфляцад нөлөөтэй юу?” сэдвээр Б.Ананд нар тус тус шалгарлаа.



САНГИЙН ЯАМ © 2025 он