Мэдээлэл нийтлэсэн: Санхүү, төсвийн судалгааны газар
Нийтлэсэн огноо: 2025 оны 04 сарын 03

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан “ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН САЛБАР ЗӨВЛӨЛ” аяны хүрээнд төсөв, санхүү, эдийн засгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг оюутан, судлаач, эрдэмтдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, төсөв батлагдах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулах үйл явцад судалгаанд суурилсан санал, шийдлүүдийг тусгах зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
Сангийн яам нь төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх ажлын хүрээнд “Ирээдүйгээ төсөвлө” аяныг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж, цуврал контент, подкаст, онлайн хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал болон хакатон зэрэг арга хэмжээнүүдийг үр дүнтэй зохион байгуулсан.
Энэ жилийн Эрдэм шинжилгээний хурал нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахим хэлбэрээр sudalgaa@mof.gov.mn хаягаар хүлээн авч байна.