САНГИЙН ЯАМНЫ НЭРЭМЖИТ “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

Мэдээлэл нийтлэсэн: Санхүү, төсвийн судалгааны газар

Нийтлэсэн огноо: 2024 оны 06 сарын 03


Монгол Улсын Сангийн яамны нэрэмжит “Эрдэм шинжилгээний хурал” 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, 5 дугаар сарын 31-ний өдөр шилдэг оролцогчдоо тодрууллаа. 

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

1. Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга - Г.Золбоо;

2.  Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын Бодлого, төсөөллийн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ;

3. “NRCC” судалгааны байгууллагын гүйцэтгэх захирал, доктор - Б.Алтанцэцэг; 

4. Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх А.Гантунгалаг; 

5. Санхүү, Эдийн засгийн их сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш, доктор профессор Ч.Наранчимэг нар ажилласан.

Нэгдүгээр шатнаас хоёрдугаар шатанд нийт 6 бүтээлийг сонгон шалгаруулж, дараах гурван судалгааны ажил шагналт байруудад шалгарлаа.

I байр: Г.Энхзул - Төсвийн бодлогын инфляцын бүлгүүдэд үзүүлэх нөлөө

II байр: А.Буянзаяа, Т.Саруулбуян, Б.Үнэнхүү - Эрүүл мэндийн төсвийн зарлагын үр ашгийг үнэлэх арга зүй

III байр: Г.Номин-Эрдэнэ, М.Болортунгалаг, Т.Мөнхжин - Малын тоо толгойн албан татварыг оновчтой тогтоох замаар малын тоо, бэлчээрийн даац хэтрэлтийг зохицуулах нь.



САНГИЙН ЯАМ © 2024 он