Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2024 оны 04 сарын 22

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг материалаа цахим шуудангаар ирүүлж бүртгүүлэхийг урьж байна.
ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
1. төрийн алба, төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
2. зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
3. зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
БҮРДҮҮЛЭХ бичиг баримт:
1. Хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет/шинэчлэгдсэн/;
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Төрийн жинхэнэ албаны “Тангаргийн хуудас” хуулбар;
5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
6. Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа;
7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт;
9. Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас ;
10. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /2023-2024 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/;
11. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
13. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Бүртгэлийн хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цагт хаагдана
Хүлээн авах хаяг: Zolzaya_t@mof.gov.mn
Холбоо барих утас: 51-267304
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт