“ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2024 оны 03 сарын 22


Компанийн тухай хуулийн 79, 81.5, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20.2, Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасныг тус тус үндэслэн “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО - 2

НЭГ. ТАВИГДАХ ШААРДЛАГА


1. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;

2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

3. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;

4. Компанитай бизнесийн аливаа холбоогүй;

5. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;

6. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;

7. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;

8. Компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;

9. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;

10. Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал "томоохон харилцагч" гэж үзнэ);

11. Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;

12. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;

13. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;

14. Даатгалын салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаггүй байх;

15. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

16. Даатгалын байгууллагад ажилладаггүй байх;

17. Өмнө нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуулиар тогтоосон хугацаанд хуралдуулаагүйгээс бүрэн эрх нь дуусгавар болсон компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй байх;

18. Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийг тодорхойлох журмын шалгуурыг хангасан байх.

ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;

2. Мэдээллийн эзний зөвшөөрөл (word файлаар татаж авах);

3. Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);

4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);

5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг (компанийн засаглалын гэрчилгээний хуулбар болон бусад);

6. Иргэний үнэмлэхийн хуулбар (иргэний үнэмлэхийн лавлагааг давхар хавсаргах);

7. Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;

8. Цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх);

9. Урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт;

10. Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт;

11. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа (иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт, иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт);

12. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа (Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт, Шүүхийн тусгай архивын лавлагаа);

13. Холбогдох хууль тогтоомж, энэ зард заасан шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн баталгааны хуудас (word файлаар татаж авах) болон тавигдах шаардлагуудыг хангасан талаарх нотлох баримт (Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг холбогдох байгууллагын лавлагаа, тодорхойлолт гэх мэт).

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ

Монгол Улс, Улаанбаатар хот-142518, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, 5-р хороолол, 10Б байр, Бизнес тауэр, 20 давхар. “Үндэсний давхар даатгал” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Ангар

ДӨРӨВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА


Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын цагаар хүлээн авна. Материалыг битүүмжлэн ирүүлэх шаардлагатай.

Анхаарах зүйлс:

1. 
Ирүүлсэн материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.

2. Хугацаа хэтрүүлсэн, дутуу материал ирүүлсэн, эсхүл хувийн мэдээлэл ашиглах зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.

3. Тавигдах шаардлагыг хангасан нэр дэвшигчтэй холбоо барина.

4. Асууж тодруулах зүйл байвал ТУЗ-ийн нарийн бичгийн даргын 88115252 дугаарын утсаар холбогдох боломжтой.



“ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ” ХК-ИЙН

ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО



САНГИЙН ЯАМ © 2024 он