ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ ЗАР

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2024 оны 02 сарын 07


       Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг материалаа /цахим/-аар болон биечлэн ирүүлж бүртгүүлэхийг урьж байна.



ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:

• төрийн алба, төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;

• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.



БҮРДҮҮЛЭХ бичиг баримт:




  1. Хүсэлт

  2. Төрийн албан хаагчийн анкет/шинэчлэгдсэн/

  3. Иргэний үнэмлэхийн хуулбар

  4. Тангаргийн хуудас

  5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг

  6. Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа

  7. Тушаал шийдвэрийн хуулбар

  8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт/

  9. Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас

  10. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /2023-2024 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/

  11. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас

  12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх

  13. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат

     



МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:  

Бүртгэлийн хугацаа 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагт хаагдана.



Хүлээн авах хаяг: Сангийн яамны 721 тоотод хүлээн авна.



Холбоо барих утас: 51-267246

















































Байгууллага



Албан тушаал



Сул орон тоо



Албан тушаалын



Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага



төрөл



ангилал, зэрэглэл



Боловсрол



Мэргэжил



Мэргэшил



Туршлага



1



Сангийн яам



Татварын бодлогын газрын Гааль, татварын бодлогын асуудал хариуцсан ахлах шинжээч



1



Ахлах түшмэл



ТЗ-4



Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй




  • санхүү /041201/,

  • эдийн засаг /0311/,

  • нягтлан бодох бүртгэл, татвар /0411/

  • Гадаад худалдаа, гаалийн удирдлага /041602/



 



 



Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх ;



Төрийн албанд 8 жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх.



2



Сангийн яам



Татварын бодлогын газрын Гааль, татварын бодлого, олон улсын татвар, давхар татварын асуудал хариуцсан шинжээч



1



Ахлах түшмэл



ТЗ-5



Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй




  • санхүү /041201/,

  • эдийн засаг /0311/,

  • нягтлан бодох бүртгэл, татвар /0411/

  • Гадаад худалдаа, гаалийн удирдлага /041602/



 



 



Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх ;



Төрийн албанд 8 жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх.




САНГИЙН ЯАМ © 2024 он