Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар
Нийтлэсэн огноо: 2024 оны 01 сарын 02

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг материалаа /цахим/-аар болон биечлэн ирүүлж бүртгүүлэхийг урьж байна.
ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
• төрийн алба, төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
БҮРДҮҮЛЭХ бичиг баримт:
1. Хүсэлт
2. Төрийн албан хаагчийн анкет/шинэчлэгдсэн/
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Тангаргийн хуудас
5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
6. Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа
7. Тушаал шийдвэрийн хуулбар
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт/
9. Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас
10. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /2023 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/
11. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас
12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
13. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат
ЖИЧ: БИЧИГ БАРИМТЫН БҮРДЭЛ БҮРЭН БАЙХЫГ АНХААРНА УУ !
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:
Бүртгэлийн хугацаа 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагт хаагдана.
Цахим хаяг: zolzaya_t@mof.gov.mn
• Холбоо барих утас: 51-267246
№ |
Байгууллага |
Албан тушаал |
Сул орон тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
төрөл |
ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
||||
1 |
Сангийн яам |
Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
Төрийн албанд мэргэшүүлэх богино, дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх; |
Төрийн албанд 4 жил, үүнээс яамны ахлах зохион байгуулагч тэдгээртэй адилтгах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. |